Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард аймгийн ихэнх нутгаар 0,2 – 4,2 градус хүйтэн байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Батцэнгэл, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 2,4 градусаар хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн ихэнх нутгаар 12,0 -18,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан сумдын нутгаар 21,0 – 24,0 градус, бусад нутгаар 130, - 18,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 1,0 – 3,0 градус дулаан, бусад нутгаар 1,0 - 4,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 23,0 - 29,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэбулган, Тариат, Хангай, Жаргалант, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 20,0 – 26,0 градус, бусад сумдын нутгаар 14,0 – 19,0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1,1 – 25,1 мм тунадас орсон байна.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал, Хангай, Жаргалант сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 10 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Булган , Цэцэрлэг сумдын нутгаар түр зуур секундэт 17 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт нутгаар ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл:Энэ сарын эхээр аймгийн нийт нутгийн 90 орчим хувь нь цастай, цасны дундаж зузаан Өлзийт, Төвшрүүлэх сумдын нутгаар 10 - 14 см, бусад сумдын нутгаар 2 - 5 см цастай, цасны дундаж нягт Төвшрүүлэх сумын нутгаар 0,28 г/см3 , Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур, Булган сумдын нутгаар 0,16 -0,18 г/см3, сарын дундуур аймгийн нийт нутгийн 60 орчим хувь нь цастай, цасны дундаж зузаан Булган, Хангай, Төвшрүүлэх, сумдын нутгаар 4 - 7 см, бусад сумдын нутгаар 1 - 3 см цастай , цасны дундаж нягт Булган сумын нутгаар 0,15 г/см3 , сарын сүүлчээр аймгийн нийт нутгийн 40 орчим хувь нь цастай, цасны дундаж зузаан Тариат, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, сумдын нутгаар 0 - 1 см цастай байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд сааль сүү бэлтгэх, мал хээлтүүлэх , хужир шүү, өвс хадлан тэжээл бэлтгэх, тарилга туулга хийлгэх зэрэг ажлууд явагдсан байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа